You are here

“АЖЛЫН БАЙРАНД АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ НЬ” ХОЛИМОГ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР НЭЭГДЛЭЭ

Ажлын байранд гарч болох аюул, эрсдлүүдийг таниулах, осол гэмтлийн үед эмнэлгийн тусламж ирэхээс өмнө цаг алдалгүй, өөртөө болон бусдад анхны тусламжийг аюулгүй, зөв үзүүлэх мэдлэг, чадварыг олгох зорилготой “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь” цахим хичээл Монгол хэлнээ нээгдлээ.

Сургалтын материалд бодит жишээг гутал, арьс шир боловсруулах үйлдвэрийн орчинд авч үзсэн байгаа ч аливаа осол гэмтлийн үед анхны тусламж үзүүлэх арга нь ижил тул сургалтын материалыг ноос, ноолуур, уул уурхай, барилга зэрэг дурын салбарт ашиглах боломжтой. Салбарын онцлогоос хамаарч 8 модулиас хэрэгцээ шаардлагын дагуу сонгон хэрэгжүүлж болох юм. Цахим хичээлийг сонирхсон хүмүүс Интернэтэд холбогдсон суурин болон зөөврийн компьютер, таблет, ухаалаг утас ашиглан хүссэн цагтаа хаанаас ч үзэж судлах боломжтой

 

Нэмэлт мэдээлэл

 Цахимаар суралцах талбар 

https://learning.unido.org/course/view.php?id=40   (copy and paste this link into browser)

Цахим курст бүртгүүлэх заавар ба төслийн танилцуулга https://drive.google.com/drive/folders/1gClR2hm_UNXcpZLNmxzEfsnGGNhrnQ9w